| | USD/MNT 0₮

Энэ сарын 15-ныг дуустал машины дугаарын ХЯЗГААРЛАЛТ үйлчлэхгүй

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар 11-16-ныг хүртэл амарна. Тодруулбал, 11, 12 амралтын өдрүүд таарч байгаа бөгөөд үргэлжлүүлэн 12-15-нд буюу ажлын гурван өдөр амарна. Эдгээр өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг. Иймд жолоочдыг замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

Энэ сарын 15-ныг дуустал машины дугаарын ХЯЗГААРЛАЛТ үйлчлэхгүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.