| | USD/MNT 0₮
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр долдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Орхон, өврийн Богд, Онги, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Сөгнөгөр, Бороо, зүүн хажуугийн Хэрлэн, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-70 см нэмэгдэж, Бэлтэс, Сөгнөгөр, Тэрэлж, Хэрлэн, Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-15 см даван хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 11-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 60 см нэмэгдэж , үерийн түвшинг 10 см, Чулуут гол Өндөрулаан орчимд 55 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10 см тус тус даван үерлэх төлөвтэй байна.
Мөн өнөө, маргааш буюу 10,11-ний өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, цаашид ихэнх нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол, мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.
Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болон аялаж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Үүнд: