| | USD/MNT 0₮

Дархан-Уул аймагт болсон газар хөдлөлт иргэдэд хүчтэй мэдрэгджээ

Дархан-Уул аймагт хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, 2020 оны долдугаар сарын 10-ны өдрийн 00 цаг 14 минут 14 секундэд Дархан-Уул аймгийн Дархан сумаас баруун зүгт 16 км-ийн зайд 3.8 баллын газар хөдлөлт боллоо.

Хамрах хүрээ буюу радиус нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутгаас Дархан сум хүртэлх зай аж. Газар хөдлөлтийн мэдээллийг тухайн цаг үед аймгийн Онцгой байдлын газрын шуурхай алба ОБЕГ-т мэдэгджээ. Мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнд мэдэгдэж хамрах хүрээ, чичирхийлэлтийн хэмжээг авсан аж. Газар хөдлөлт болсон бүс нутаг нь Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр бөгөөд Орхон, Хараа голын бэлчир, ай сав юм. Газар зүйн тогтоцын тухайд тал, хөндий, уул хосолсон юм. Газар хөдлөлтийг урьдчилан сэргийлж мэдэгдэх боломжгүй ажээ.

Харин газар хөдлөлтийн чичиргээ иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна.

Дархан-Уул аймагт хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, 2020 оны долдугаар сарын 10-ны өдрийн 00 цаг 14 минут 14 секундэд Дархан-Уул аймгийн Дархан сумаас баруун зүгт 16 км-ийн зайд 3.8 баллын газар хөдлөлт боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.