| | USD/MNT 0₮

Өнөө шөнө Төв аймгийн нутгаар, маргааш өдөр Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар аадар бороо орно

Өнөө шөнө Төв аймгийн нутгаар, маргааш өдөр Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их бороо орохыг ЦУОШГ-аас анхааруулж байна. Тодруулбал,

өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо, 11, 12-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө 12-14 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

2020 оны долдугаар сарын 11-нээс 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд нутгийн зарим газраар, 12,14-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төв аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2020 оны долдугаар сарын 11-нээс 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.