| | USD/MNT 0₮

ДЦС-2 ХК-ийн захирал С.Бямбаахүүг 7 сая 450 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэлээ

Нийслэлийн прокурорын газраас  “ДЦС-2“ ТӨХК-ны гүйцэтгэх захирал ажилтай байсан С.Бямбаахүү,  “ДЦС-2” ТӨХК-нд  Ерөнхий  ня-бо  ажилтай байсан  Б.Даваадуламд  нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан / Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан/ Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/   “Цагаан давс”  ХХК-ны захирал ажилтай Д.Баатарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/  гэмт хэрэгт  тус тус яллах дүгнэлт үйлдэж  ирүүлжээ. 
2020 оны  07 дугаар сарын 09-ний өдрийн  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасаныг  шүүх хүлээн авч  хэлэлцээд:
 С.Бямбаахүүг   Нийтийн албанд томилогдох эрхийг  2 жилийн хугацаагаар хасаж, 7.450.000 төгрөгийн торгуулийн ялаар,  Б.Даваадуламыг  Нийтийн а лбанд  томилогдох  эрхийг  2 жилийн хугацаагаар хасаж, 5.850.000 төгрөгийн торгуулийн ялаар,  Д.Баатарыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  5.850.000 төгрөгийн торгуулийн ялаар тус  тус шийтгэж, 
     С.Бямбаахүүгээс  14.000.000 төгрөг, Б.Даваадуламаас  4.000.000 төгрөг, Д.Баатараас 6.232.945 төгрөгийг тус тус гаргуулж  улсын  орлого  болгохоор шийдвэрлэлээ.
ДЦС-2 ХК-ийн захирал С.Бямбаахүүг 7 сая 450 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.