| | USD/MNT 0₮

Автозамын хилийн боомтууд баяр наадмаар амарна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Монгол Улс-ОХУ, Монгол Улс-БНХАУ-ын авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтууд амарна. Харин Олон улсын агаарын болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Тодруулбал, Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагтын хилийн боомтууд болон Буянт-Ухаа дахь олон улсын хилийн боомт 7 дугаар сарын 11-15-нд ажиллана. Мөн Сүхбаатар болон Эрээнцавын төмөр замын боомт амралтгүй ажиллана. Эрээнцавын авто замын хил нэвтрэх боомт баяр наадмын өдрүүдэд өглөөний 08.00-17.00 цаг хүртэл нээлттэй байна. 

Харин Цагааннуур-Ташанта, Боршоо-Хандгайт, Тэс-Шарсуурь, Ханх-Мондын боомт 11-15-нд амрах юм байна. Мөн Замын-Үүд, Баянхошуу, Бичигт, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастайн боомт 7 дугаар сарын 11-15 хүртэл ажиллахгүй. 

Автозамын хилийн боомтууд баяр наадмаар амарна
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.