| | USD/MNT 0₮

Хайлаастын замд 13 автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 13 автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Тодруулбал, 2020 оны долдугаар сарын 08-ны шөнийн 23 цаг 20 минутын орчим ЧД-ийн 13-р хороо Хайлаастын зам, сургуулийн 14-р гудамжны урд замд Howo маркийн О / 44 настай, эрэгтэй/ жолоочтой бетон зуурмагийн миксер автомашин Mutsibishi Pajero, Nissan Datsun, Honda insight, Hyundai starex, Land cruiser, Toyota Prius маркийн долоон автомашин болон гурван айлын хашаа мөргөжээ. Ослын улмаас 34 настай Э, 28 настай Э, 38 настай С, 38 настай Б нарын таван хүн гэмтсэн байна. Тухайн үед осол гаргасан миксер нь найман куб бетон зуурмаг тээвэрлэж явсан байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Хайлаастын замд 13 автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.