| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх: Биднийг битгий доромжлоорой. Ардын нам хүн амьтанд доромжлуулаад байдаг нам биш шүү

УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр "Засгийн газрын танхим шинээр байгуулагдаж, ажилдаа орж байна. дэлхий нийтийг хамарсан цар тахал, усны аюул, тарваган тахал зэрэг янз бүрийн өвчин зовлон гарч буй энэ цаг үед УИХ, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг цаг алдалгүй баталж, биднийг ажиллах боломжоор хангаж өглөө. 
 
Би парламентад дөрөв дэх удаагаа сонгогдлоо. Улс төрд 30 жил зүтгэж байна. Сайн, муу олон парламентыг үзсэн. Иймд энэ удаагийн парламентыг хөгжлийн төлөө ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Ард түмэн ч үүнийг хүсэж байгаа. Тэд биднийг шударга ажиллаж, хулгай бүү хийгээсэй, ЖДҮ-чид, концессчид биш байгаасай гэж сонгосон. Хэн юу ярьж гарч ирснээ мартаж болохгүй. Хэлсэн үгэндээ эзэн байгаарай. 
 
Хулгайч байж болохгүй. Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар томилогдсоныхоо хувьд эх орныхөө өмчөөс нэг ширхэг хадаас ч хулгай хийхгүй. Хулгай хийвэл шоронд орно. Ийм байр суурьтай ажиллана. Миний кабинет ч зөвхөн хуулийн хүрээнд ажиллана. 
 
Янз бүрийн зүйл нэхэж шахдаг тохиолдол өмнөх парламентын үед гарч байсан. Шинэ сайд нараас албан тушаал, томилгоо, тендер нэхэж, дарамт шахалт үзүүлэх асуудал байх ёсгүй шүү, парламентын гишүүд ээ. 
 
Хэрэв тэгвэл би хуулийн хүрээнд шалгана. Эх орноосоо хулгай хийдэггүй парламент байцгаая. 
 
Би сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Та бүхний зөвлөгөөг хичээнгүйлэн сонсоно. Алдаа оноо байвал шүүмжлээрэй. Гэхдээ битгий доромжлоорой. Ардын нам хүн амьтанд доромжлуулаад байдаг нам биш. Мөн манай намын дотоод хэрэгт битгий оролцоорой. Бид ч танай намын дотоод хэрэгт оролцохгүй. Манай намыг доромжилж байгаа ганц хоёр хүн байвал бид бүх хүчээрээ тэр хүний эсрэг ажиллана. Сайхан нөхрийн ёсоор шүүмжлээд, хөгжлийн бодлого яриад, алдаа оноог шүүмжилвэл бид хүлээж аваад алдаагаа засна, бодлогодоо тусгана. 
 
Ганц хоёр уур амьсгал эвддэг нөхөд парламентыг салгадаг. Хэл ам хэрүүл хийгээд байдаг. Ард түмэн тэдэнд дүн тавьж дахин сонгодоггүй. Энэ парламентад орж ирээгүй байна. Хүний өөрийн гишүүн гэлтгүй хамтран ажиллана. Миний өрөөнд орж ирээд уулзаад шүүмжлээрэй. Засгийн газар бүх нөөц боломжоо дайчилж ажиллана. Дахин хэлье. Засгийн газрын гишүүд хууль бус зүйлд үгүй гэж хэлж сураарай. Хууль бус зүйл хийвэл шоронд сууна шүү. Гүйцэтгэх ажил гэдэг маш хэцүү ажил шүү. Хөрөнгө мөнгөтэй харьцах шаардлагатай. Засагт ажиллаж байсан олон хүн хөөрхий буруутай шийдвэрээсээ болж хууль шүүхээр явж байгааг харж байна шүү дээ, бид. 
УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр "Засгийн газрын танхим шинээр байгуулагдаж, ажилдаа орж байна. дэлхий нийтийг хамарсан цар тахал, усны аюул, тарваган тахал зэрэг янз бүрийн өвчин зовлон гарч буй энэ цаг үед УИХ, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг цаг алдалгүй баталж, биднийг ажиллах боломжоор хангаж өглөө.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.