| | USD/MNT 0₮

ХОМ: Хөрөнгөлөг сайд Т.Мөнхсайхан 4 тэрбум 447 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

Бид энэ удаагийн "ХОМ" цувралаараа Эрүүл мэндийн сайдад томилогдож буй Т.Мөнхсайханы ХОМ-ийг танилцуулж байна. Уг нь МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарыг баталсан ч түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн байна. Ингээд Нэгдүгээр эмнэлгийн захирал Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцуулсан юм. 

Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн ойрын хүн гэх яриа улс төрийнхний дунд бий. Учир нь Д.Сарангэрэл сайд түүнийг ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байв. Үүний дараа өнгөрсөн оны долдугаар сард түүнийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар томилсон юм. Энэ үеэс л түүнийг хэрхэн баяжсан болохыг гайхсан хүмүүс жиг жуг хийдэг. Учир нь мань эрийн жилийн орлого 207.7 сая, харин гэр бүлийнх нь 528.4 сая төгрөг байх юм. Улмаар 647.5 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн бол 80 сая төгрөгийн машин нэг, 800 саяын газартай гэжээ. Мөн 7.8 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэсэн байлаа.

Тэгвэл саяхан мэдүүлсэн 2019 оны ХОМ-тээ хэрхэн өгүүлснийг сонирхуулъя.

2018 онд 7 тэрбум 950 сая төгрөгийн орлоготой байсан бол 2019 онд 14,4 сая болж огцом буурчээ. Үүнийг иргэд худал мэдүүлсэн байх магадлалтай хэмээн хардаж байгаа бөгөөд ингэх нь зүйн хэрэг. Гэр бүлийнх нь орлого ч мөн 100 саяас 16 сая болж буурчээ.

Мөн нийтийн гурван орон сууц, нэг авто зогсоолтой. Үүнийх нь үнэлгээ 4 тэрбум 447 сая 500 мянган төгрөгөөр хэмжигдэнэ. 80 сая төгрөгийн Lexus-570 маркийн автомашинтай, 245 сая төгрөгийн хадгаламжтай, Тэнгэрийн шонхор ХХК, Хүчит шонхор ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг эзэмшдэг нэгэн аж.

ХОМ: Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 4 тэрбум 447 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.