| | USD/MNT 0₮

С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг батлан даалтаар суллажээ

С.Баярцогт нарын гэм буруугийн шүүх хурал завсарлалаа. Маргааш буюу 2020 оны долдугаар сарын 08-ны өдрийн 09:00 цагт үргэлжилнэ.

Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан.

Зургадугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг өчигдөр 09:00 цагт товлосон.

Тус хуралдаанаар С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар боллоо. Мөн шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Бусад шүүгдэгчдэд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжлэв. Хурлаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад суллажээ.

С.Баярцогт нарын гэм буруугийн шүүх хурал завсарлалаа. Маргааш буюу 2020 оны долдугаар сарын 08-ны өдрийн 09:00 цагт үргэлжилнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.