| | USD/MNT 0₮

ЖДҮ-гээс 99 тэрбум төгрөгийн зээл хүссэн 345 зээлдэгч тэнцлээ

Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас олгох урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 20-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотод COVID-19 вирусын тархалтын улмаас цахим системээр дамжуулан, орон нутагт цаасан хэлбэрээр хүлээн авах ажил дуусч журмын дагуу нийт 1579 төслийн 238.5 тэрбум төгрөг бүхий зээлийн хүсэлт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн цахим системд бүртгэгдэж, ЖДҮ зээлийн шалгуур хангасан эсэх болон хавсралт материалын иж бүрдлийг шалгах ажил хийгдэж дууслаа. 2019 онд зээлийн хүсэлт, батлагдсан төсвийн харьцаа 10 дахин их байсан болно. Харин 2020 оны зээлийн хүсэлтийн хэмжээ батлагдсан төсвийн хэмжээнээс 4.7 дахин их байна.

Сангийн зүгээс зээлийн шалгуур хангасан эсэхийг шалгах ажлын хүрээнд төсөл ирүүлсэн зээл хүсэгчдийн төрийн өндөр дээд албан тушаалтантай хамаарал бүхий эсэх, НД-н болон Татварын байгууллагад өртэй эсэх, Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн өртэй эсэх, ЗГ-н бусад тусгай сангуудад өртэй эсэх гэх мэт 300,000 гаруй дата мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авч, нягтлан тулган баталгаажуулж дууслаа.

Санд цахимаар урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүсэлтээ ирүүлсэн 769 аж ахуйн нэгжийн төслөөс холбогдох журмын 1.4-н зээлийн шалгуур хангаагүй 293 аж ахуйн нэгж, журмын 5.9-н иж бүрдлийн шалгуур хангаагүй 131 нийт 434 аж ахуйн нэгжийн төсөл дараагийн шатанд тэнцэх боломжгүй болсон байна.

Харин зээлийн болон иж бүрдлийн шалгуур хангаж дараагийн шат буюу урьдчилсан судалгааны шатанд 99.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 345 зээлдэгч тэнцлээ.

Өнөөдрийн байдлаар банкаар дамжуулан санхүүжүүлэх жижиг, дунд ангилалын 2.5 тэрбум төгрөг хүссэн  38 аж ахуйн нэгжийн төсөлд сангийн мэрэгжилтэнгүүд төслийн урьдчилсан судалгаа хийгдэж байна. Ирүүлсэн төслийн үнэлгээ 70 онооны босго хангагдсан бол 7/08-ны өдөр болох бөгөөд Төсөл сонгон шалгаруулах хороонд зээл хүсэгч өөрсдийн төслөө танилцуулан эцсийн үнэлгээ хийгдэх болно. Төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнд хараат бус Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Зах зээл судлалын хүрээлэн, Төслийн удирдлага хөгжлйин хүрээлэн, Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл оролцож байгаа болно.

Хүсэлт ирүүлсэн зээлдэгчид дараах линкээр орж бүртгэгдсэн утасны дугаар болон тусгайлан олгосон зээлийн өргөдлийн дугаар SME кодоор нэвтэрч тэнцээгүй төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Мөн сангийн https://smefund.gov.mn/ цахим сайтнаас бүртгэлийн кодын жагсаалтаас харах боломжтой.

https://zeel.smefund.gov.mn/ 

Сангийн төслийн сонгон шалгалруулалтын ерөнхий үе шат:

I ШАТ – ЗЭЭЛИЙН ШАЛГУУР, ИЖ БҮРДЭЛ ХАНГАСАН ЭСЭХ

II ШАТ – ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН СУДАЛГАА 100 ХҮРТЭЛ ОНООГООР ДҮГНЭХ

III ШАТ – ТӨСЛИЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГАА – ГАЗАР ДЭЭРХ ҮНЭЛГЭЭ

IV ШАТ – ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООГООР ХЭЛЭЛЦЭХ

НИЙТ 2, 3, 4 ДҮГЭЭР ШАТНЫ ОНООНЫ НИЙЛБЭРИЙН ДУНДЖААР ИХЭЭС БАГА РУУ ЭРЭМБЭЛЭХ ЗАМААР ЭЦСИЙН ШАТНЫ ОНОО ГАРЧ, ЭХ ҮҮСВЭРИЙН ДҮНД БАГТААН САНХҮҮЖИГДЭХ ЖАГСААЛТ ГАРНА.

ЖДҮ-гээс 99 тэрбум төгрөгийн зээл хүссэн 345 зээлдэгч тэнцлээ
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.