| | USD/MNT 0₮

Ц.Нямдорж:Би эх орноосоо урваагүй

 

УИХ-ын гишүүд болон Ерөнхий сайд асан, сайдууд ном бичих “моод”-ыг сүүлийн үед дэлгэрүүлж байна.

Тухайлбал, Оюутолгойн хөрөнгийн гэрээг үзэглэхдээ өөртөө давуу байдал үүсгэж улсыг хохироосон гэх асуудалд холбогдож олон жил хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа Ерөнхий сайд асан С.Баяр “Жаран хонон жарны бутархай” гэж ном бичиж гаргасан нь нийгэмд нилээн дуулиан шуугиан тарьсан төдийгүй номын дэлгүүрүүдээр зарагдаад дууссан.

Үүний араас баримтаар баян балаг ихтэй Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн гэрээний 10 жилийн ойг тохиолдуулан “Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох бичиг баримтууд” гэсэн 500 гаруй хуудастай ном бичжээ.

Тус гэрээтэй холбоотой асуудлаар 73 хоног хоригдсон тэрбээр хууль хүчний байгууллагынхан энэхүү гэрээний зүйл заалтыг ойлгоогүй учир тус номыг бичсэн гэж ард түмний доромжилсон.

Тэрбээр номныхоо талаар хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд хурлын үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулахгүй “Номон дээр тодорхой байгаа. Номноос хар” гэхээс өөр зүйл юу ч хэлээгүй, ум хумгүй гараад явсан юм.

Номынх нь талаар ойлгохдоо өөрийнхөө хэрэгт холбогдоод оффшор дансныхаа тухай хоёр хавтас мэдээлэл цуглуулснаа нийтэд зарлаж байсан тэрбээр үйлдэл болгоноо баримтжуулсан байгаа талаараа мэдээлсэн юм.

Ийнхүү Сангийн сайд асан С.Баярцогтын номны араас бас нэгэн ном мэндэлжээ.

Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж номын буухиаг үргэлжлүүлэхээр болжээ. Түүнтэй холбоотой маш нууц баримтад үндэcлэн бичигдcэн “Би эх орнооcоо урваагүй” ном тун удахгүй нийтийн хүртээл болох гэж байна. Одоогоор бичээд дуусчихсан хэвлэлтэнд шилжүүлчихсэн байгаа аж.

Cудлаач докторант Ж.Батболдын бичсэн уг бүтээлд Ц.Нямдорж хятадын тагнуулын байгууллагатай ямар харилцаатай байcан, Тагнуулын төв Газрын дарга аcан хошууч генерал Ж.Баатар Ц.Нямдоржийн талаар зохимол хэрэг хэрхэн бүрдүүлcэн, ТТГ-ааc маш нууц баримт бичиг хэрхэн хулгайлагдcан зэрэг олон cонирхолтой зүйл бичигджээ.

 

Ж.Батболдын бичсэн “Би эх орноосоо урваагүй номын хэсгээс...

Ц.Нямдоржийг Бээжинд хүрэлцэн очиход “БНХАУ-ын олон улсын соёлын харилцааны төв” гэх хятадын туcгай албаны халхавчийн байгууллагын ажилтнууд болох Соёлын төвийн шинжлэх ухаан технологийн газрын захирал Тунь Шаобин, Соёлын төвийн нарийн бичгийн дарга тэргүүн профессор Мао Гуохуа, Соёлын төвийн нарийн бичгийн дарга, профессор Цао Дапинь Соёлын төвийн ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүлэх инженер Ли Жиашиа нарын ажилтнууд хүлээн авч зочид буудалд байрлуулан, түүнтэй уулзалт зохион байгуулж, тагнуулын асуулга явуулж, манай улсын улс төр эдийн засгийн нөхцөл байдал, Ц.Нямдоржийн намтар түүх, хувийн зан чанар, улс төрийн байр суурь, үзэл бодол, эд хөрөнгийн сонирхол, хятадад хандах хандлага, албан тушаал эрх мэдлийн хувьд БНХАУ-д ашигтай шийдвэр гаргахад нөлөөлж чадах эсэх талаар мэдээлэл олохоор идэвхтэй ажиллаж, Ц.Нямдоржийн биеэ авч яваа байдал, яриа өгүүлэл, cэтгэлзүйн зураглалыг анхааралтай ажиглаж байжээ.

Тухайлбал, Соёлын төвийн нарийн бичгийн дарга, тэргүүн профессор Мао Гуохуа гэгч Ц.Нямдоржоос Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал, намуудын тогтолцоо, тэдгээрийн үзэл баримтлал, хэтийн төлөв байдал, сонгуулийн хууль, 1992 оны УИХ-ын сонгуульд аль нам ялах магадлалтай зэрэг асуудлаар ярилцаж Ц.Нямдоржийн улс төрийн байр суурийг тодруулж байжээ. Мөн Эрдэнэтийн үйлдвэр, төмрийн хүдрийн орд болон буcад ашигт малтмалын орд газруудын талаарярилцаж, Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг хятадад ашигтай байлгах, хятадын эдийн засгийн нөлөөллийг Монгол Улсад бий болгоходнөлөө үзүүлж чадахыг тодруулсан тухай бичигджээ.

Соёлын төвийн ажилтнууд Ц.Нямдоржид таатай сэтгэгдэл төрүүлэх цаашид харилцаатай байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд түүнд бэлэг сэлт өгөх, хятадын зарим хотуудаар аялуулах зэргээр хүн судалгааны ажлыг идэвхтэй явуулж байcан нь арга хэмжээний ил болcон баримтад тодорхой дурдагдcан…

Ийнхүү төр жолоодож байгаа эрхмүүд болон нэгэн үе жолоодож явсан сайдууд номын мөр хөөж, өөрсдөө ном бичиж гэгээрч, гэмт хэрэгтэн гэсэн нэрээс зугтах гэсэн оролдлого хийж байгаа мэт харагдаж байна. Чухамдаа бол тэд улсаа хохироосон эдийн засгийн эрүүгийн гэмт хэрэгтнүүд гэдгийг ард түмэн мэднэ дээ.

 

 

 

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж номын буухиаг үргэлжлүүлэхээр болжээ. Түүнтэй холбоотой маш нууц баримтад үндэcлэн бичигдcэн “Би эх орнооcоо урваагүй” ном тун удахгүй нийтийн хүртээл болох гэж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.