| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор ирсэн ТАВАН хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү манай улсад шинээр таван тохиолдол батлагдаж, нийт тохиолдлын тоо 225-д хүрсэн талаар мэдээлэв. Тэрбээр "2020 оны долдугаар сарын 06-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 757 хүний сорьцод шинжилгээ хийхэд, таван хүнд коронавирус илэрлээ. Тэд бол Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20, 22, 24, 34, 20 насны хүмүүс юм" гэв.

Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор ирсэн ТАВАН хүнээс коронавирус илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.