| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх: Улс төр, банк санхүү, хууль хүчнийхэн нийлсэн мафийн зарим гишүүн энэ чуулганы танхимд сууж байна

Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Та нарыг биш, Мөрийн хөтөлбөрийг чинь ард түмэн дэмжсэн. Тэр дотроо уул уурхайн баялгийг тэгш хуваарилж, ажлын байрыг бий болгохыг хүсэж байгаа. Сонгуулийн үеэр Эрдэнэт үйлдэрийн 49, 51 хувь, Оюутолгой, Дубайн гэрээг их ярьсан. Харамсалтай нь дээрх гэрээнүүд буруу болсон бололтой, гэрээг байгуулсан зарим хүн эхнээсээ хорих ялаар шийтгүүлж байна. Тэгвэл яг одоо Оюутолгойн Дубайн гэрээ болон бусад мега төслийн гэрээг засаж, сайжруулах ажлыг хэн хариуцах вэ. Ерөнхий сайд өөрөө хариуцах уу?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Уул уурхайн баялагтай холбоотой асуудлаар У.Хүрэлсүхийн Засгийн газар чадахаараа ажилласан. Шаардлагатай орд газруудаа улсад буцаан авч, ард иргэдийнхээ өр ширийг тэглэсэн. Цаашдаа энэ чиглэлээр маш хариуцлагатай ажиллах болно. Ер нь хууль бусаар алдагдаж, олигархиудын гарт очсон тохиолдолд хариуцлага тооцож ажиллаж байгаа. Энэ асуудалд маш хатуу хандана. Байгалийн баялаг бол ард түмний өмч болохоос биш хэсэг хүмүүсийн баялаг биш. Бидний өвөг дээдэс халуун амь, бүлээн цусаа урсгаж байж олсон байгалийн баялгаа ард түмэн тэнцүү хувааж хүртэх ёстой гэсэн  философитой хүн, би. Үүнийгээ ч цаашид үргэлжлүүлнэ. Хүндрэл бэрхшээлтэй олон асуудал тулгарч байна. Улс төрийн, банк санхүүгийн, хууль хүчнийхэн нийлсэн мафи бий. Яг энэ танхимд зарим нь ч сууж байна. Цаашдаа ч шалгах хүмүүс олон бий. Засгийн газар бол гэмт хэрэгтэй тэмцэх субьект юм. Би гэмт хэрэгтэй тэмцэнэ. Шалгах ёстой хүмүүсээ шалгана.

У.Хүрэлсүх: Улс төр, банк санхүү, хууль хүчнийхэн нийлсэн мафийн зарим гишүүн энэ чуулганы танхимд сууж байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.