| | USD/MNT 0₮

Д.Нарангэрэл: 15 настай хүүхэд нохой зууж ирсэн тарвага хэрэглээд халуурчээ

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэхдээ "Тарваган тахлын уушгины болон булчирхайн хэлбэрээр өвчилсөн хоёр хүний биеийн байдал сайжирч байгаа. 1, 2 дугаар хавьталууд бүрэн хяналтад орсон учраас Ховд аймгийн онцгой комиссын шийдвэрээр хөл хориог цуцалсан. Гэхдээ өнөөдрийн мэдээллээр БНХАУ-ын ӨМӨЗО-д тарваган тахлын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Иймд тарваганы мах идэхгүй байхыг анхааруулж байна. 
 
Мөн Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ. 15 настай хүүхэд нохой зууж ирсэн тарвагыг хэрэглээд халуурсан тул эмнэлэгт тусгаарлагдсан байна. Үүний дагуу аймгийн төвөөс мэргэжлийн баг голомт руу гарсан гэсэн мэдээлэл өглөө. 
 
Нохой тарвага зууж ирнэ гэдэг бол өвчтэй хөдөлгөөн нь удааширсан тарвага гэсэн үг. Мөн цохиж алах боломжтой байна гэдэг бол хөдөлгөөн нь удааширсныг илтгэдэг тул хэрэглэхгүй байх хэрэгтэй" гэв.
Д.Нарангэрэл: 15 настай хүүхэд нохой зууж ирсэн тарвага хэрэглээд халуурчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.