| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Ажиглах байранд тусгаарлагдсан жирэмсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж, охинтой боллоо

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү манай улсад шинэ тохиолдол илрээгүйг мэдэгдсэн юм. Тэрбээр "2020 оны долдугаар сарын 05-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборторид нийтдээ 334 хүний сорьцыг шинжилгээнд хамруулсан. Задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, тандалтын зорилгоор хийсэн долоо, ажиглах байранд тусгаарлагдсан 26 хүний давтан шинжилгээ, Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд хийхэд коронавирус илрээгүй.
 
Өнөөдөр сайн мэдээтэй. Гурван хүн эдгэрч, дараагийн шатлалын сувилал руу шилжсэн. Тухайлбал, 22 настай эрэгтэй 48 хоног, 36 настай эрэгтэй 37 хоног, 51 настай эмэгтэй 23 хоног тус тус эмчлэгдээд эрүүл боллоо. Монгол Улсын хэмжээнд батлагдсан 220 тохиолдлоос 188-ыг эдгээж чадлаа. 32 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаагаас 30 хүн хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна. 
 
Мөн ажиглах байранд тусгаарлагдсан жирэмсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж, охинтой боллоо" хэмээн онцоллоо.
Д.Нямхүү: Халдвар авсан 220 хүний 188-ыг нь БҮРЭН ЭДГЭЭЖЭЭ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.