| | USD/MNT 0₮

Үерийн улмаас гэр бүлийн таван хүн энджээ

Өнгөрөгч баасан гараг болон амралтын өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас нийслэлийн авто замууд усанд автаж, хэд хэдэн аймагт үер буув. Үүний улмаас гэр бүлийн таван хүн автомашинтайгаа осолдож, амиа алдсан хэрэг ч гарав. Тухайлбал, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Хавцгайтын ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км, сумын төвөөс баруун  зүгт 47 км/ долдугаар сарын 03-ны өдрийн 15:00 цагт дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж дөрвөн суудлын автомашин урсжээ. Энэ тухай дуудлагыг тус өдрийн 15.30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайханаар ахлуулсан алба хаагчид, аймгийн ЗДТГ-ын дарга З.Даваахүүгээр ахлуулсан ажилтнууд, аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид 10 автомашинтай 45 км замыг туулан 16:35 цагт очиж, 02:20 цаг ажиллаж үерийн усанд урссан “Тоёота королла” загварын суудлын автомашинаас гурван том хүн, 1 хүүхдийн цогцсыг гарган /голын хажууд 1 хүүхдийн цогцос/ нийт таван цогцсыг гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Үерийн улмаас гэр бүлийн таван хүн энджээ
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.