| | USD/MNT 0₮

Архангайд сураггүй болсон 14 настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Гэрээсээ гараад сураггүй болсон 14 настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тухайлбал, Архангай аймгийн Өндөр-Улаан суманд өчигдөр буюу долдугаар сарын 05-ны өдрийн 17:00 цагийн орчим 14 настай хүү С гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг өнөөдрийн 02:10 цагт хүлээн авсан байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид мөн өдрийн 05:20 цагаас эхлэн тус багийн Баянбулаг гэдэг газарт 3 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг байгуулан ажиллаж байгаа юм.

Архангайд сураггүй болсон 14 настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.