| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Халдвар авсан 220 хүнээс 185-ыг нь ЭДГЭЭЖ ЧАДЛАА

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. Тэрбээр "2020 оны долдугаар 4-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул салбар лабораторид нийт 55 хүний сорьцонд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д 12 хүнд шинжилгээ хийсэн. Тандалтын шугамаар нэг сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 42 жолоочийн сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр бидэнд сайн мэдээ байна. Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжиж байна. Үүнд 22 настай оюутан 49 хоног эмчлэгдсэн бол нөгөөх нь ачаа тээврийн жолооч 32 настай хүн 16 хоног эмчлэгдээд дараагийн шатлал руу шилжиж байна.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 220 байна. Үүнээс 185 хүнийг нь эдгээлээ. Одоо эмчилгээнд 35 хүн байна. Үүнд 33 хүн хөнгөн, 2 хүн хүндэвтэр байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн дотор жирэмсэн нэг хүн, 6, 12 настай хоёр хүүхэд бий. 

Өчигдөр буюу долдугаар сарын 04-нд Улаанбаатарт газардсан Токиогийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний сорьцод шинжилгээ авах ажиллагааг өнөөдөр эхлүүллээ. Шинжилгээний хариуг маргааш танилцуулна" гэв.

Д.Нямхүү: Халдвар авсан 220 хүнээс 185-ыг нь ЭДГЭЭЖ ЧАДЛАА
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.