| | USD/MNT 0₮

Усанд осолдсон гурван настай хүүхдийн эрлийн ажиллагаа үргэлжилж байна

Сүүлийн өдрүүдэд усанд осолдсон тухай дуудлага Шуурхай удирдлагын төвд тасрахгүй байна. Хамгийн сүүлд гэхэд гурван настай хүүхэд усанд осолдож, одоог хүртэл эрлийн ажиллагааг явуулж байаа юм. Тухайлбал, Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Халхын гол” гэдэг газар тус сумын харьяат 3 настай Т нь долдугаар сарын 02-ны өдрийн 14:00 цагийн орчим “Халхын гол”-ын эрэг дээр сууж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 14:10 цагт хүлээн авчээ. Ингээд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сум дундын эмнэлгийн эмч, орон нутгийн иргэд “Халхын гол” гэдэг газраас хойд зүгт 8 км-ын тойрогт голын эрэг дагуу явганаар болон завьтай самналт хийж, тогтоол ус болон голын эрэг дагуу агаараас нисдэг төхөөрөмж ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Тэгвэл өнөөдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Сүүлийн өдрүүдэд усанд осолдсон тухай дуудлага Шуурхай удирдлагын төвд тасрахгүй байна. Хамгийн сүүлд гэхэд гурван настай хүүхэд усанд осолдож, одоог хүртэл эрлийн ажиллагааг явуулж байаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.