| | USD/MNT 0₮

БНХАУ-аас ирж буй иргэдээс хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг Замын-Үүд суманд зохион байгуулалттайгаар татан авах үйл ажиллагаа хийгдэж байна. БНХАУ-аас эх орондоо ирж байгаа иргэдээс одоогийн байдлаар 37 хэмээс дээш биеийн халуунтай сэжигтэй 2 тохиолдлыг Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгөөд байна.

Мэргэжлийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна.

БНХАУ-ААС ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮСЭЛТ ГАРГАСАН 157 ИРГЭНИЙГ ТАТАН АВЧ БАЙНА
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.