| | USD/MNT 0₮

Хурдтай явж байхдаа автомашиныхаа цонхоор хүүхдүүдээ гаргасан жолоочид шийтгэл оногдууллаа

Автомашиныхаа цонхоор хүүхдүүдээ гарган зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэх зөрчил гаргасан жолоочид шийтгэл оногдууллаа. Тодруулбал, 2020 оны зургадугаар сарын 29-ний өдөр 12.10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтын уулзвар орчим, “Toyota Alphard” маркын М жолоочтой автомашин нь хурдыг хэтрүүлэх, хүүхдийг буруу тээвэрлэх зөрчил гаргасан болохыг иргэдээс цахим хэлбэрээр ирүүлсэн. Тус зөрчлийг Тээврийн цагдаагийн алба шалгаж үзээд, иргэн М-д зөрчлийн тухай хуулийн 14.7-ын 32 дахь хэсэгт заасанчлан арга хэмжээг тооцож ажилласан. 

Дашрамд сануулахад, энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт зам тээврийн ослын улмаас 180 хүний амь нас хохирсноос хурд хэтрүүлэх буюу онхолдох хэлбэрээр 82 хүний амь нас хохирсон харамсалтай тоо бий. Иймд иргэд, жолооч та бүхнийг замын хөдөлгөөнд оролцох үедээ хурдыг хэтрүүлэхгүй байх мөн хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Хурдтай явж байхдаа автомашиныхаа цонхоор хүүхдүүдээ гаргасан жолоочид шийтгэл оногдууллаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.