| | USD/MNT 0₮

Үндэсний соёл амралтын хүрээлэн ӨНӨӨДРӨӨС ажиллаж эхэллээ

Өчигдөр буюу долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын Онцгой комисс, Засгийн газраас нийтийг хамарсан зарим газруудын үйл ажиллагаагааг шат дараатай нээх чиглэл өгсөн юм. Энэ ажлын дагуу Үндэсний соёл амралтын хүрээлэн өнөөдрөөс /2020.07.02/ ажиллаж эхэллээ. 

Эрүүл мэндийн яамнаас томоохон үйлчилгээний байгууллагад дагаж мөрдөх зөвлөмжийг боловсруулдаг.

Цар тахал гарсан энэ хүнд цаг үед Үндэсний соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлэхдээ иргэд дараах зөвлөмжийг дагаарай. Үүнд:

  • Амны хаалт зүүх
  • Хүн хооронд 1,5-2 метрийн зай барих 
  • Тоглоомын төвд орох, гарах бүрт спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч эсвэл нойтон сальфетикаар гараа цэвэрлэх
  • Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.