| | USD/MNT 0₮

ЭРДЭНЭТ ХОТОД КОРОНАВИРУСЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛРЭЭГҮЙ

Өнгөрөгч 5-р сарын 28-нд ОХУ-аас Алтанбулагийн боомтоор эх орондоо ирсэн оюутан Улаанбаатар хотод 21 хоног тусгаарлагдаад, 6-р сарын 19-нд Эрдэнэт хотод ирж гэрийн тусгаарлалтад орсон. Ийнхүү өнөөдөр гэрийн тусгаарлалтын хугацаа дуусч “Медипас” эмнэлэгт асуумж өгсөн байна. Ингэхдээ 2 хоногийн өмнө халуурснаа хэлж, рентгенд цээжний зураг авахуулжээ. Тэрээр уушгины суурь өвчтэй байсан бөгөөд жг сурв өвчин сэдэрсний улмаас олон нийтэд буруугаар ойлгогдож, сэжигтэй тохиолдол гэсэн мэдээлэл таржээ. Уг иргэн нь тархавар судлалын хугацаандаа мэргэжлийн байгууллагуудын бүрэн хяналтад байсан. Иймд Эрдэнэт хотод коронавирусын сэжигтэй тохиолдол илрээгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд албан ёсоор мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ: 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.