| | USD/MNT 0₮

Ж.Эрдэнэбат гишүүний өмгөөлөгчийн хүсэлтийг шүүгч хүлээн авахаас татгалзаж, шүүх хурлыг үргэлжлүүлэхээр болов

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болж байна. Өмнөх хуралдаанаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарын өмгөөлөгч хэргийн материалтай танилцах боломж олгох, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсэж хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж буй өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгч дээрх хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.

Өөрөөр хэлбэл, яллагдагч нар хэргийг зохион байгуулалттайгаар удаашруулж, үндэслэлгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьж байгаа гэж үзсэнийг шүүх хүлээн зөвшөөрөв.

Шүүх тус хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг ирэх сарын 2-ны 11.00 цагт товлов. Ингэхдээ шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болж байна. Өмнөх хуралдаанаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарын өмгөөлөгч хэргийн материалтай танилцах боломж олгох, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсэж хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж буй өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгч дээрх хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.