| | USD/MNT 0₮

Д.ДАШМАА:ИРГЭН Ц.ПҮРЭВДОРЖИД ЦАГДААГИЙНХАН ЭРҮҮ, ШҮҮЛТ ТУЛГАСАН ЭСЭХИЙГ ШАЛГАНА

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд мөрдөгч хэргийн гэрч, хохирогч, яллагдагч зэрэг хүмүүсийг мэдүүлэг авах, шийдвэр таницуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар дуудан ирүүлж болно гэж заасан байдаг. Ингэхдээ удаа дараа дууддаг, олон цагаар хүлээлгэж залхаадаг зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргадаг талаар хүмүүс ярьдаг.

Саяхан иргэн Ц.Пүрэвдорж энэ асуудлаар хэвлэлийн хурал хийсэн. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллага Иргэнээс мэдүүлэг авахаар дуудан ирүүлэх талаар хуулинд хэрхэн зохицуулсан байдаг талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодруулсан юм.

 -Цагдаагийн байгууллага аливаа хэргийн гэрч хохирогч, яллагдагч зэрэг хүмүүсээс мэдүүлэг авахаар дуудан ирүүлэхдээ ямар журмаар дуудах ёстой вэ? Прокуророос зөвшөөрөл авдаг уу? 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар хэрхэн дуудан ирүүлэх талаар зохицуулсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч эсхүл прокурорын мэдэгдэх хуудсаар, шүүхийн шатанд шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудаж болно.

-Мөрдөгч дуудан ирүүлэх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх ажиллагаа хоорондоо ялгаатай юу, хууль зүйн хувьд ямар үр дагавартай байдаг юм бэ?

-Прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг албадан ирүүлэх, яллагдагчид бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл болно. Харин мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй.

-Иргэн Ц.Пүрэвдорж хэвлэлийн хурал хийж Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэр бүхий мөрдөгчийг хууль бусаар дуудаж, эрүү шүүлт тулгасан талаар ярьсан. Энэ асуудалд прокурорын байгууллагаас хяналт тавьж байгаа юу? 

 -Ц.Пүрэвдоржид эрүү, шүүлт тулгасан гэх асуудлыг харьяа мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагаар шалгуулахаар шилжүүлээд байна. Энэ асуудалд холбогдох, хууль журамд заасны дагуу хяналтаа тавьж ажиллаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд мөрдөгч хэргийн гэрч, хохирогч, яллагдагч зэрэг хүмүүсийг мэдүүлэг авах, шийдвэр таницуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар дуудан ирүүлж болно гэж заасан байдаг. Ингэхдээ удаа дараа дууддаг, олон цагаар хүлээлгэж залхаадаг зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргадаг талаар хүмүүс ярьдаг.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.