| | USD/MNT 0₮

ЭЕШ: МОНГОЛЫН ТҮҮХ, АНГЛИ ХЭЛЭЭР ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагт Монголын түүх, Англи хэлний хичээлийн шалгалтаар эхэлнэ. 

  • Долдугаар сарын 3-ны өдөр Хими, Газарзүй, Нийгмийн ухаан
  • Долдугаар сарын 4-ний өдөр Биологи, Математик
  • Долдугаар сарын 5-ны өдөр Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалтууд тус тус явагдана.

Суудлын хувиар аваагүй элсэгчид шалгалтын байранд нэвтрэх боломжгүй.  Харин шалгалт авах байранд  нэвтрэхэд сурагчдыг угтах багийг коронавирусийн цар тахлын энэ үеэр хоёр янзаар зохион байгуулжээ.

Шалгалтын комиссоос шалгуулагчийн халууныг үзэж, гар ариутган, амны хаалт зүүх шаардлага тавина. Мөн шалгалтын байрыг халдваргүйжүүлэх, бие засах газарт урт дараалал үүсгэхгүйн тулд зохицуулалт хийсэн байна.

Эрүүл мэндийн чиг үүрэг хүлээсэн тус баганх удаа ЭЕШ-ын үеэр ийнхүү ажиллаж байна.

Мөн  орох, гарах хаалгуудыг хянаж, хүүхдүүдийн биед үзлэг хийж, гар утас, ухаалаг цаг, тооны машин гэх мэт мэдээлэл дамжуулах боломжтой эд зүйлс илэрвэл хураана. Мөн тэдний бичиг баримт бүрэн эсэхийг шалгадаг уламжлалтай.

Шалгалт авах танхимд хүүхэд хоорондын суудлын зайг 1.5-2 м байлгах цар тахлын үеийн стандартыг баталжээ. Энэ стандартаар нэг ангид 12 сурагч суух боломжтой юм байна. Ийнхүү стандарт өөрчлөгдсөнөөр төлөвлөсөн шалгалтын 50 байрыг 85 болгож нэмнэ. Шалгалтын 85 байрнаас орон нутагт 44, Улаанбаатар хотод 41 нь ногдоно.

ЭЕШ: МОНГОЛЫН ТҮҮХ, АНГЛИ ХЭЛЭЭР ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.