| | USD/MNT 0₮

Д.Нарангэрэл:Тарваган тахлын халдвар авсан иргэний биеийн байдал маш хүнд байна

Ховд аймагт тарваган тахал өвчний шинж тэмдэг нэг иргэнд илэрсэн талаарх мэдээллийг хүргэсэн билээ.

Тэгвэл ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Ховд аймгийн төвд 27 настай эрэгтэй тарваган тахлын уушгины хэлбэр гэсэн оноштойгоор бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлэгдэж байгаа. Биеийн байдал нь маш хүнд байгаа бөгөөд ойрын хавьтал 60 гаруй хүн, хоёрдугаар хавьтал 400 гаруй хүнийг тогтоосон.

Тарваган тахлын уушгины хэлбэр нь коронавирусийн халдвартай маш төстэй хүндэрдэг, хүндрэл ихтэй өвчин. Тиймээс манай ард иргэд тарвага агнахгүй байх, түүхий эд эрхтэнийг нь идэхгүй байхыг онцгой анхаарах хэрэгтэй. 

Тарваган тахал булчирхай, уушги, гэдэсний гэсэн гурван үндсэн хэлбэртэй. Эдгээр дотроосоо хамгийн их халдвар тараадаг нь уушгины хэлбэр бөгөөд цэрээр халдвар маш хурдацтай тархдаг. Тийм учраас нэгдүгээр хавьтлын бүх хүнийг эмнэлэгт тусгаарлаж, антибиотик эмчилгээ хийх арга хэмжээ авна" гэв. 

Ийнхүү тарваган тахал гарсан Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоосон байгаа ажээ. 

Тэрбээр "Ховд аймгийн төвд 27 настай эрэгтэй тарваган тахлын уушгины хэлбэр гэсэн оноштойгоор бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлэгдэж байгаа. Биеийн байдал нь маш хүнд байгаа бөгөөд ойрын хавьтал 60 гаруй хүн, хоёрдугаар хавьтал 400 гаруй хүнийг тогтоосон" гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.