| | USD/MNT 0₮

ХӨСҮТ-өөс эдгэрээд гарсан эмэгтэй өнөө өглөө амаржиж охинтой боллоо

ХӨСҮТ-д халдвартай гурван жирэмсэн эмэгтэй байснаас хоёр нь эдгэрч дараагийн сувилалд шилжсэн байсан. Тэгвэл нэг нь өнөө өглөө тус төвд амаржиж охинтой болсон талаар Д.Нямхүү эмч мэдээллээ. 

Одоогоор нэг нь эмчлэгдээнд байгаа ажээ. 

Харин ХӨСҮТ-ийн газрын дарга М.Тунсаг "ХӨСҮТ хөөрхөн охинтой болж бүл нэмлээ. COVID-19 халдвараар эмчлүүлж эдгэрсэн иргэнийг төрүүлсэн эмэгтэйчүүдийн эмч Э.Баярмаа эх баригч Б.Хоролгарав ЭХЭМҮТ-ийн нярайн эмч Б.Түмэнжаргал асрагч Х.Оюунчимэг нараараа бахархая. Хамтран ажиллаж нярайн тусламж үйлчилгээ мэргэжлийн өндөр түвшинд үзүүлсэн ЭХЭМҮТ-ийн хамт олондоо баярлалаа. Монголын үрс маш олон болох болтугай" гэжээ 

 

ХӨСҮТ-өөс эдгэрээд гарсан эмэгтэй өнөө өглөө амаржиж охинтой боллоо
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.