| | USD/MNT 0₮

Сэрэмжлүүлэг:Туул голд гурван настай хүүхэд осолджээ

Урин дулаан цагт бага насны хүүхдүүд усанд осолдох золгүй явдал гарсаар байна. Учир нь амарч зугаалж явахдаа бага насны хүүхдүүддээ хараа хяналтгүй орхисноос болж хүүхэд усанд живэх тохиолдол гарч байгаа юм.

Тодруулбал, өчигдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт Туул голд 3 настай хүүхэд живжээ.

Энэ талаарх мэдээллийг 20.10 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан аж. Дуудлагын дагуу, нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат 3 настай, эрэгтэй А-гийн цогцсыг эрэн хайх ажиллагаа явуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22.00 цагт түр зогсоож, өнөөдөр 06.30 цагт дахин эхлүүлжээ.

Өчигдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт Туул голд 3 настай хүүхэд живжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.