| | USD/MNT 0₮

З.Нарантуяа:Б.Баярсайханыг эрчүүдийн бохир улс төрийн золиос болгохгүйн тулд дэмжиж ажиллана

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль энэ сарын 24-нд болж их хуралд суух 76 гишүүнээ сонгож, өчигдөр гишүүний түр үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Энэ удаагийн сонгуульд шинэ олон гишүүн гарч ирсэн.

Тухайлбал, Завхан аймаг энэ жилийн сонгуулиар улаантуулж МАН-аас нэр дэвшсэн улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хоёр төр түшилцэхээр түмэн олноосоо сонгогдсон билээ.

Завханчуудын хувьд энэ жил сонин сонголт хийсэн гэж шүүмжлүүлж байгаа. Учир нь МАН нэг суудал авч АН-аас З.Нарантуяа сонгогдоно гэсэн итгэлтэй байв. Гэвч гуяа дагаж хүзүү гэгчээр Б.Баярсайхан дээр хэрэггүй сонголт хийсэн Завханчууд хэмээн шүүмжлүүлж байна.

Уг нь УИХ-д З.Нарантуяа их хэрэгтэй байсан юм. Өмнөх их хуралд дөрвөн жил суухдаа тэрбээр санхүү, эдийн засгийн бодлогыг сайн зангидаж байсан. Мэдлэг, туршлага арвинтай хэмээн үнэлэгддэг байв. Гэвч энэ удаад МАН-д ялагдав.

Хэдий өрсөлдөгч нартаа ялагдсан ч тэрбээр шаралхаж, элдэв хэл ам хийсэнгүй. Харин ч их хуралд сонгогдсон шинэ гишүүн Б.Баярсайханыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Тэрбээр “Энэ бүсгүйд буруу байхгүй, нам нь сайн, өөрөө ёндоотой байлаа. Хийж эхлүүлсэн олон ажлыг маань намчирхалгүй үргэлжлүүлж дуусгаарай гэж захья. Эрчүүдийн бохир улс төрийн золиос болгохгүйн тулд эмэгтэй улс төрчийн хувьд дэмжиж ажиллах болно. Good luck!” гэж цахим хуудсандаа бичжээ.

 

З.Нарантуяа “Энэ бүсгүйд буруу байхгүй, нам нь сайн, өөрөө ёндоотой байлаа. Хийж эхлүүлсэн олон ажлыг маань намчирхалгүй үргэлжлүүлж дуусгаарай гэж захья. Эрчүүдийн бохир улс төрийн золиос болгохгүйн тулд эмэгтэй улс төрчийн хувьд дэмжиж ажиллах болно. Good luck!” гэж цахим хуудсандаа бичжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.