| | USD/MNT 0₮

Г.Дамдинням:Хамгийн түрүүнд Дарханы замыг засахад анхаарч ажиллана

Шинэхэн гишүүд өнөөдөр Төрийн ордонд гишүүний түр үнэмлэхээ гардан авлаа.

Тодруулбал, УИХ-ын найм дахь удаагийн парламентад Дархан-Уул аймгаас сонгогдсон шинэ гишүүн Г.Дамдинням үнэмлэхээ гардаж авсны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр хамгийн түрүүнд хийх ажлуудын нэг нь Дарханы замыг засварлаж босгоно гэлээ.

Тэрбээр “Ард түмний сонголт гарсан. Шударга сонгууль болсон. Багаар шударга зарчимтай ажиллана. Нийтийн үнэт зүйл рүү нэгдэж ажиллана. Миний хувьд хамгийн түрүүнд дарханы замыг засварлаж босгоно” гэлээ.

Дашрамд дуулгахад Дархан-Уул аймагт гурван мандатын төлөө 25 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас Б.Баттөмөр,  Б.Жавхлан, Г.Дамдинням хамгийн олон санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.  Б.Баттөмөр, Б.Жавхлан хоёрын хувьд улиран сонгогдож байна.

Г.Дамдинням "Ард түмний сонголт гарсан. Шударга сонгууль болсон. Багаар шударга зарчимтай ажиллана. Нийтийн үнэт зүйл рүү нэгдэж ажиллана. Миний хувьд хамгийн түрүүнд дарханы замыг засварлаж босгоно"
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.