| | USD/MNT 0₮

Хотын дарга асан Э.Бат-Үүлийг шүүх хурал хойшиллоо

Хотын дарга асан Э.Бат-Үүл түүний ээ Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөө өглөө 10.00 цагт  товлогдсон ч дахин  хойшиллоо.

Шүүх бүрэлдэхүүнээс хэд хэдэн шүүгдэгч өмгөөлөгч нар татгалзсан тул хүсэлтийг ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хойшлуулаад байна.

Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгажээ. 

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүх юм.

Хотын дарга асан Э.Бат-Үүл түүний ээ Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөө өглөө 10.00 цагт товлогдсон ч дахин хойшиллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.