| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Нур-Султаны чартер нислэгээр ирсэн иргэний гурав дахь давтан шинжилгээнд КОРОНАВИРУС илэрлээ

Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 10 сая давлаа. Тодруулбал, нийт халдварын тоо 10,243,858-д хүрсэн бол уг вирусийн улмаас нас барсан хүний тоо 504,410-д хүрчээ. Харин 5,553,495 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Харин манай улсын хувьд батлагдсан нийт тохиолдол 220 боллоо. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр 2020 оны зургадугаар сарын 28-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 216 хүний сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 10-нд Нур-Султан-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ. Тус иргэний хувьд зургадугаар сарын 10, 22-нд шинжилгээ хийхэд сөрөг гарсан бол гурав дахь шинжилгээгээр 19 дэх хоног дээрээ эерэг гарсан байна.

Дашрамд дурдахад, Нур-Султан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс одоогийн байдлаар 10 хүнээс коронавирус илрээд байгаа юм.

Д.Нямхүү: Нур-Султаны чартер нислэгээр ирсэн иргэний гурав дахь давтан шинжилгээнд КОРОНАВИРУС илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.