| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн осолджээ

Амралт, зугаалгын цаг эхэлсэн эдгээр өдрүүдэд гол усанд осолдсон дуудлага ОБЕГ болон НОБГ-т тасралтгүй бүртгэгдсээр байна. Хамгийн сүүлд гэхэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Туул” голд 2 хүн живсэн тухай дуудлагыг өчигдрийн 15:16 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:39 цагт очиж, Дархан-Уул аймгийн харьяат иргэн Э /19 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 16:41 цагт осолдсон газраас 1 км-ийн зайд голын эрэг дээр гарч ирснийг олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч дэслэгч Т.Соронзонболдод шилжүүлэн өгсөн. Харин иргэн С /20 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:25 цагт түр зогсоож, өглөөний 06:30 цагт дахин эхлүүлжээ.

Үүгээр ч зогсохгүй өнгөрөгч амралтын өдрүүдэд усанд осолдож эрэн хайж ажиллагааг үргэлжлүүлж буй хоёр ч хэрэг гараад байгаа. Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар Б /39 настай, эрэгтэй/, С/5 настай, эмэгтэй/ нар “Хярхан” голын эргээс таана, мангир түүхээр 06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болжээ. Тухайн өдрийн 04:00 цагт мотоциклыг нь Хярхан голын эргээс олсон боловч өөрсдийг нь олоогүй байна.

Мөн Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газар иргэн Г /32 настай, эрэгтэй/, М /31 настай, эрэгтэй/, Н/20 настай, эрэгтэй/ нар “Хэрлэн” голын усанд осолдож, эрлийн ажиллагааг эхлүүлсэн боловч одоог хүртэл олоогүй байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн осолджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.