| | USD/MNT 0₮

Ч.Содномцэрэн: Хяналтын тооллогын хийхэд санал тоолох машины дүнтэй зөрсөнгүй

СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлэхдээ "Улс даяар нийт 164 хэсэгт хяналтын тооллого хийлээ. Хяналтын тооллогын явцад санал тоолох машины дүнтэй зөрсөнгүй гэсэн мэдээ тайлан ирлээ. Тухайлбал, нийслэлийн зургаан тойрог, Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллого хийхэд зөрчил гарсангүй. Энэ үеэр цагдаа, тагнуул зэрэг нийт 2,447 албан хаагч ажилласан. Нийтдээ 71.3 сая төгрөгийн зарлага гарлаа. Хяналтын тооллогын дүнг хүлээн зөвшөөрч нэр дэвшигчид гарын үсэг зурсан" гэв.

СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлэхдээ "Улс даяар нийт 164 хэсэгт хяналтын тооллого хийлээ. Хяналтын тооллогын явцад санал тоолох машины дүнтэй зөрсөнгүй гэсэн мэдээ тайлан ирлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.