| | USD/MNT 0₮

Эрүүл мэндийн салбарын 400 эмч эмнэлгийн ажилтанд орон сууц олгох батламж гардуулна

Өнөөдөр 12.00 цагт Улсын драмын тeатрт Эрүүл мэндийн салбарын 400 эмч эмнэлгийн ажилтанд орон сууц олгох батламж гардуулах үйл ажиллагаа болно. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамтай хамтран дэлхий нийтийг хамраад буй коронавирус халдварын эсрэг амжилттай сайн ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр болсон.

Энэ асуудлын хүрээнд Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан.

Энэхүү тогтоолын төслийн хүрээнд 1300-1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгох боломж бүрдсэн.

Өмнө нь эмч, эмнэлгийн 10 ажилтанд орон сууцны батламжийг нь гардуулж өгсөн. Тэгвэл өнөөдөр Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуул, хил хамгаалах гэсэн таван байгууллагын албан хаагчдын 25 төлөөлөлд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжийг нь гардуулж өгсөн байна.

Нийт 1300 орчим өрхийг орон сууцаар хангана. Санхүүжилтийн асуудал нь шийдэгдсэн. Маш шуурхай хийж дуусгах ёстой хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин онцлов.

Өнөөдөр 12.00 цагт Улсын драмын тeатрт Эрүүл мэндийн салбарын 400 эмч эмнэлгийн ажилтанд орон сууц олгох батламж гардуулах үйл ажиллагаа болно.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.