| | USD/MNT 0₮

Тайландад хоригдсон эмэгтэй 11 сартай хүүхдээ тусгай үүргийн онгоцоор явуулсан уу

Монгол Улс Засгийн газрын шийдвэрийнхээ дагуу гадаадад гацсан иргэдээ тусгай үүргийн онгоц явуулж, ээлж дараалан авчирсаар байгаа. Өнгөрсөн долоо хоногт тусгай үүргийн онгоцоор Тайландад гацсан 250 гаруй иргэнээ татан авсан билээ.

Тус нислэгээр эцэг эхгүй 11 сартай хүүхдийг  Элчин сайдын яаманд ажилладаг эмэгтэй бусдад дайж, эх орон руу нь явуулсан гэх мэдээлэл тухайн үед гарсан билээ.

Тэгвэл тэр хүүхдийн ээж нь Тайландад хорих ялаар шийтгүүлж, аргагүй эрхэнд хүүхдээ эх орон руу хүнд өгч явуулсан гэх мэдээллийг цахим сүлжээнд нэгэн иргэн бичжээ.

Тэрбээр "Тайландад тэр эмэгтэй ямар хэргээр хоригдсоныг нь мэдэхгүй. Манай элчингийн бүсгүй хүүхдийг нь онгоцонд суулгаж өгөөд явсан" гэв. 

Ийнхүү гадаадад гацсан иргэдээ даруй татаж авахгүй бол хүний нутагт идэх хоолгүй, ажилгүй, хэцүү хүнд нөхцөлд орсон иргэд олон байна. Аргагүй эрхэнд хоол олж амь зуухын тулд хүний нутагт гэмт хэрэгт холбогдож байна гэсэн мэдээлэл байна. 

Тайландад хорих ангиар шийтгүүлсэн эмэгтэй 11 сартай хүүхдээ тусгай үүргийн онгоцоор явуулсан уу.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.