| | USD/MNT 0₮

Долдугаар сард дараах улсууд руу тусгай үүргийн нислэг хийнэ

Улсын онцгой комиссоос энэ сарын 18-нд ирэх долдугаар сард нисэх тусгай үүргийн онгоцны нислэгийн хуваарь баталсныг танилцуулсан. Ирэх долдугаар сард дараах чиглэлүүд тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон.

Тодруулбал,

  • Долдугаар сарын 2-ны өдөр Сөүл рүү
  • Долдугаар сарын 4-ний өдөр Япон руу
  • Долдугаар сарын 7-ны өдөр Сөүл (БНСУ-д байгаа иргэдийг татан авна)
  • Долдугаар сарын 9-ний өдөр Станбул руу (Турк болон Европод байгаа иргэдээ татан авчирна)
  • Долдугаар сарын 15-ны өдөр Сөүл (Транзит зорчигчдыг авна) хуваарийг баталжээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудаас нийт 10 мянга 355 иргэн эх орондоо буцах хүсэлт өгөөд байна. Ялангуяа АНУ, Япон, БНСУ-д гацсан иргэд олон байгаа учраас эдгээр улс руу нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлсэн. Зургадугаар сард бид 2300 орчим иргэдээ татан авсан.

Улсын онцгой комиссоос энэ сарын 18-нд ирэх долдугаар сард нисэх тусгай үүргийн онгоцны нислэгийн хуваарь баталсныг танилцуулсан. Ирэх долдугаар сард дараах чиглэлүүд тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.