| | USD/MNT 0₮

“Хөвсгөл их тайга” компанийн зургаан төрлийн цай хөгцөрч мөөгөнцөртсөн тул устгана

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлсэн албан бичгийн дагуу СХД 9-р хороо малчны гудамжинд байрлах “Хөвсгөл их тайга” ХХК-ийн үйлдвэрлэсэн 6 нэр төрлийн цайнд хөгц, мөөгөнцөр зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн болон шинжилгээний дүнг засварласан тухай мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ.

“Хөвсгөл их тайга” ХХК-ийн  түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч ХАБҮЛЛ-ийн шинжилгээнд хамруулж, тус он, сар, өдөр бичигдсэн 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаа үйлчилгээний газруудаас буцаан татан авалт хийлгүүлж зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

"Хөвсгөл их тайга" компанийн үйлдвэрлэж гаргасан зургаан нэр төрлийн цай хөгцөрч мөөгөнцөртсөн тул устгана.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.