| | USD/MNT 0₮

“The Hu” хамтлагийн онлайн тоглолт өнөөдөр болно

“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолт өнөөдөр “White Rock Center”-т болно.

Дээрх тоглолтыг уг нь энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч улс төрийн тодорхойгүй шалтгаанаар түр цуцлагдсан юм.

Тоглолтыг ерөнхий зохион байгуулагч “Хүрээ энтертайнмент” ХХК  МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх аж. Харин ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, ХААН банк ажиллаж байна.

“The Hu” хамтлаг нь Монголчуудын уламжлал урлаг болсон хөөмий, хархираа төрлөөр морин хуур, товшуур, цуур зэрэг хөгжмөөр тоглодог юм. Тэд тус тоглолтоосоо олсон орлогоо "COVID-19" халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, Улсын Онцгой комисст хандивлах юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.