| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Нэмж халдвар илрээгүй, есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна

ЭМЯ-аас коронавирусийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинд Covid-19-ийн халдварын тохиолдол 10 саяд хүрлээ. Covid-19-ийн цар тахлын тохиолдол зургаан хоногийн дотор нэг саяар нэмэгдэж байна. 

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад 7 хүн нэмж орсон бол 3 хүн ажиглалтаас гарчээ. Одоогоор 2136 хүн ажиглалтад байна. Үүргийн онгоцоор ирсэн цэргийн төв эмнэлэгт 93 хүн эмчлүүлж байгаа бгөөөд гол төлөв ахмад настай, архаг хууч өвчтэй хүмүүс аж.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар нийт 308 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн Сиднейгээс ирж, тусгаарлах байранд байгаа 262, ажиглах байранд байгаа есөн хүн, ХӨСҮТ-д ажиглалтад байгаа гурван хүнээс вирус илрээгүй.

Алтанбулаг боомтоор орж ирсэн 34 жолоочоос мөн вирус илрээгүй. Ингэснээр нийт батлагдсан 219 албан ёсны тохиолдлоос 175 хүнийг эдгэж ХӨСҮТ-ээс гаргасан. Эдгээрийг ангилбал 44 хүнээс 35 нь хөнгөн есөн хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 81 хүн хяналтад байна. Бид дараагийн ээлжийн иргэдээ гадаадаас хүлээн авах бэлтгэлээ хангаад ажиллаж байна" гэлээ.

 

 
Өчигдрийн байдлаар нийт 308 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн Сиднейгээс ирж, тусгаарлах байранд байгаа 262, ажиглах байранд байгаа есөн хүн, ХӨСҮТ-д ажиглалтад байгаа гурван хүнээс вирус илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.