| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Таван хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийсэн. Манай улсад халдвар ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторид 172 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэнд нь коронавирус илрээгүй. Цэргийн онгоцоор ирсэн 75 алба хаагчид болон тандалтын зорилгоор долоон сорьцод хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа. Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч нараас халдвар илэрсэнгүй. 

Сайн мэдээ гэвэл ХӨСҮТ-өөс таван хүн эдгэрч гарч байна. Нийт батлагдсан 219 тохиолдол бүртгэгдсэнээс үүнээс 175 хүн эдгээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 44 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал нь 35 нь хөнгөн есөн хүн хүндэвтэр байна. Харин 82 хүн эмчилгээ хяналтын дор байна. Дараагийн онгоцоор ирэх бэлтгэл ажлаа хийж байна" гэлээ. 

Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторид 172 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэнд нь коронавирус илрээгүй. Цэргийн онгоцоор ирсэн 75 алба хаагчид болон тандалтын зорилгоор долоон сорьцод хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа. Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч нараас халдвар илэрсэнгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.