| | USD/MNT 0₮

Сонгуулийн ерөнхий хороо гар тооллогыг энэ амралтын өдрүүдэд хийхээр боллоо

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүн буюу МАН-ын үнэмлэхүй ялалтыг бие даагчид болон зарим нам эвсэл эсэргүүцэж, өчигдөр Ерөнхийлөгчид хандсан билээ.

Тодруулбал, бие даагчдын саналд луйвар орж, хар машинаар ард түмний саналыг улайм цайм луйвардлаа гэсэн мэдээллийг өчигдөр хийсэн билээ. 

Тэгвэл сонгуулийн дүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч өнөө өглөө СЕХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзаж үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, сонгуулийн эргэлзээтэй дүнд хяналтын буюу гар тооллого явуулахдаа тагнуул, цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, гомдол, хүсэлт өгч байгаа нэр дэвшигчдийг өөрсдийг нь байлцуулан энэ сарын 27-28-ны өдрүүдэд багтаан ил тод зохион байгуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн зөвхөн санамсаргүй аргаар бус нэр дэвшигчдийн хүсэлтийг үндэслэн, маргаантай байгаа хэсэгт тооллого явуулах нь зөв гэж үзлээ.

Тиймээс СЕХ-ны гишүүд гар тооллогыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. 

СЕХ-ны гишүүд гар тооллогыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.