| | USD/MNT 0₮

Суулт хийж байгаа Б.Болороог УИХ-ын гишүүн Н.Оюундарь үл тоожээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрх ашгийг хамгаалж ХНХЯ-нд мэргэжилтэн хийдэг Б.Болороо ээж Ө.Буянжаргалын хамт төв талбайд суулт хийгээд ес хонож байна.

Талийгаач нөхрийнхөө нэр төрийг сэргээлгэж, хэргийг татуулж шалгаж, шүүх шинжилгээний дүгнэлтийг дахин гаргуулахаар ийнхүү сууж байгаа ээж охин хоёр төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдэд ч хандаад байгаа юм.

Тэгвэл ажлаасаа түр чөлөө авсан байгаа Б.Болороогоо дэмжиж, санаа зовниж байгаа салбарын сайд С.Чинзориг ЦЕГ-н дарга болон УЕП руу асуудалд анхаарлаа хандуулан үнэн зөвөөр шийдэж өгөх тухай албан бичиг явуулжээ.

Мөн УИХ дахь Хүний эрхийн байнгын хорооны дарга Н.Оюундарь, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, ХЗДХСайд Ц.Нямдорж гуравтай уулзуулахаар цаг товлож өгсөн байна.

Харамсалтай нь Н.Оюундарь гишүүнтэй уулзахад, Б.Болороог үл тоосон хандлага үзүүлсэн байна.

Энэ талаар Б.Болороо хэлэхдээ “Энэ хүнд асуудал сонсож шийдвэрлэж өгөх хүсэл байхгүй харин энэ хүнийг хүлээж авч уулзлаа гэдэг пост оруулах нь л чухал бололтой. Ороод удаагүй байхад л туслах нь зураг дарах гэхээр нь дургүйцээд зөвшөөрөөгүй юм.
Ээж маань өрөөнөөс нь гарахдаа "Хөгжлийн бэрхшээлтэй хүний амь солонгос хүүхний өгзөгнөөс хямд юм байна” гээд уйлаад гарлаа. Хүний эрхийн байнгын хорооны дарга нь ийм байхад бусад нь ойлгомжтой байх гээд шууд гараад ирсэн.

Харин араас Ц.Нямдорж сайд хүлээж байна гээд залгасан. Цайны цагийн дараа уулзана” гэлээ.

 

Төв талбай дээр суулт хийж байгаа иргэн Б.Болороог УИХ-ын гишүүн Хүний эрхийн байнгын хорооны дарга Н.Оюундарь үл тоомсорложээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.