| | USD/MNT 0₮

Н.Энхбаяр:Энэ сонгууль МАН-д ашигтай, цэвэр луйвар боллоо

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр 2020 оны сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар  мэдээлэл хийлээ.  

Тэрбээр "Энэ сонгууль цэвэр луйвар булхай боллоо. Ялангуяа МАН-д ашигтай. Дээд удирдлагуудаас нь авахуулаад хамгийн доод шатны албан тушаалтны идэвхтэй оролцоо, уялдаатай үйл ажиллаж луйвар булхай хийлээ. Хамгийн наад зах нь хар машины тооллого үнэхээр өөр дүн үзүүллээ. 

Урьдчилсан байдлаар санал уншуулчихаад оруулж байна. Тойрог болгонд зохиолмол байдлаар байхгүй хүмүүсийг байгаагаар оруулсан. Яагаад гэвэл Элчин сайдын яамд тэр хүмүүсийн бүх регистр байсан учир тэр хүмүүсийн нэрийг ашигласан гэж хардаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо нь дээр гэхэд мөнгө тараад явдал хэрээс хэтэрсэн.  60 тэрбумаар төрийг худалдаж авдаг шиг хэрэг боллоо.  Энэ удаа 60 тэрбум битгий хэл хэд нугалсан мөнгөөр Ардын намынхан луйвар хийсэн.

Мөнгө зарцуулахгүй гэсэн боловч хэрэг дээрээ мөнгө зарцуулсан. Тийм учраас Ерөнхийлөгчид хандаж байна. Ерөнхийлөгчийн хувьд энэ сонгуулийн ерөнхий хорооны худлаа тоог УИХ-д оруулж болохгүй ээ. Та өөрөө шударга сонгууль болох ёстой гэж шаардаж байсан хүний хувьд хүлээн зөвшөөрч болохгүй" гэлээ.  

Урьдчилсан байдлаар санал уншуулчихаад оруулж байна. Тойрог болгонд зохиолмол байдлаар байхгүй хүмүүсийг байгаагаар оруулсан. Яагаад гэвэл Элчин сайдын яамд тэр хүмүүсийн бүх регистр байсан учир тэр хүмүүсийн нэрийг ашигласан гэж хардаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.