| | USD/MNT 0₮

Шүүх:Өвөрхангай аймагт ялалт байгуулсан нэр дэвшигчидтэй холбоотой зөрчлийн маргаан шийдвэрлээгүй

УИХ-ын 2020 оны сонгуульд Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар ялалт байгуулсан билээ. Хоёр нь улиран сонгогдож, нэг нь шинээр гишүүн болж байна.

Гэвч тэднийг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх мэдээлэл гарав. Бүр хууль зөрчсөн шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ нь нэр татагдах үндэслэл болно. Тиймээс ялалт байгуулсан гурван нэр дэвшигчийг хууль дагах ёстой гэсэн утгатай мэдээлэл цахим сүлжээнд гарлаа.

Энэ талаар Өвөрхангай аймаг дахь шүүх, Өвөрхангай Хархорин сум дундын шүүхүүдээс тодруулахад эдгээр гурван нэр дэвшигчтэй холбоотой Зөрчлийн маргаан шийдвэрлээгүй гэсэн хариуг өглөө. Өөрөөр хэлбэл, дээрх мэдээлэл худлаа мэдээлэл ажээ.

Өвөрхангай аймаг дахь шүүх, Өвөрхангай Хархорин сум дундын шүүхүүдээс тодруулахад эдгээр гурван нэр дэвшигчтэй холбоотой Зөрчлийн маргаан шийдвэрлээгүй гэсэн хариуг өглөө.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.