| | USD/MNT 0₮

Улсын наадамд барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэж эхэллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүч үзэх 512 бөхийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.

Бөхчүүд 10:00-17:00 цагийн хооронд МҮБХ-ны албан ёсны пэйж хуудас (Монголын Үндэсний Бөхийн Холбоо - Монгол Бөхийн Өргөө) хаягаар хандаж бүртгүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд биечлэн бүртгүүлэх юм байна. 

Бүртгэл энэ сарын 28 буюу ням гараг хүртэл үргэлжлэх ажээ. 

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүч үзэх 512 бөхийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.