| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Халдварын тохиолдол гурваар нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар 9,6 сая хүн өвчилж, 488 мянган хүн нас барсан байна.

Харин манай улсад халдвар ямар байгаа талаар  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Зургадугаар сарын 25-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 171 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 168 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үлдсэн гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ” гэв.

Халдварын тохиолдол гурваар нэмэгджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.