| | USD/MNT 0₮

Н.Номтойбаярт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр шүүгдэгч Х.Номтойбаярт холбогдох шүүх хурал болох байсан ч дахин хойшилжээ.

Тодруулбал, шүүгдэгч Н.Номтойбаяр, Нямдаваа нар нь өмгөөлөгч Базаррагчаагаас татгалзаж шинэ өмгөөлөгч авах хүсэлтээ шүүх бүрэлдэхүүнд гаргажээ.

Шүүх энэ хүсэлтийг хүлээн авч долдүгаар сарын 2-ны өдрийн 14:00 цагийг хүртэл шүүх хуралдааныг хойшлууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт өмнө нь авсан таслан сэргийлэх ажлууд хэвээр байна. Хэргийг шүүх хүлээж авсанаас хойш шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтүүдийг шүүх хүлээж аваад шүүх хуралдааныг гурав дахь удаагаа хойшлуулж байна.

Н.Номтойбаярт холбогдох шүүх хурал гурав дахь удаагаа хойшиллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.